Бүгд Найрамдах Словени улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

2024 оны 8 сарын 14

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Словени Улсын Ерөнхийлөгч Др.Наташа Пирц Мусар энэ сарын 20-21-нд Монголд төрийн айлчлал хийнэ. Тэрээр энэ сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатарт болох “Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулга уулзалт”-д хүндэт зочноор оролцоно.

Айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн албан ёсны хэлэлцээ хийж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд тухайлбал, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, жендэрийн эрх тэгш байдлыг хангахад хамтарч ажиллах талаар ярилцана. Мөн олон улсын харилцааны зарим асуудлаар санал солилцоно.

Түүнчлэн Монгол-Словений Хамтарсан тунхаглал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг тээвэр, аялал жуулчлал, ойн салбарт гүнзгийрүүлэхэд чиглэсэн баримт бичгүүдэд гарын үсэг зурна.

Монгол, Бүгд Найрамдах Словени Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэхүү тэмдэглэлт ойн хүрээнд хэрэгжих төрийн айлчлал нь Словениэс Ерөнхийлөгчийн түвшинд манай улсад хийж буй анхны айлчлал юм.

Эх сурвалж: president.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
658214
0 эможи

keyboard_arrow_up