Айлчлалтай холбоотойгоор богино хугацаагаар зарим авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлана
2024 оны 8 сарын 01
Монгол улсын Ерөнхийлөгчийн урилгаар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Ж.Блинкен болон Швейцарын холбооны улсын Ерөнхийлөгч Виола Амхерд тэргүүтэй зочид төлөөлөгч нар энэ оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 04-ний өдрийн хооронд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй.
Үүнтэй холбоотойгоор богино хугацаагаар зарим авто замуудын хөдөлгөөнийг хязгаарлах зохицуулалт хийгдэж талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
Иргэд та бүхэн бусдад хүндэтгэлтэй хандаж, уур бухимдалгүй замын хөдөлгөөний дүрмийг баримталж, цагдаагийн алба хаагчийн тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлж, замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









657995
0 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс