Ерөнхийлөгч Ханбогдын газрыг хятадуудад эзэмшүүлсэн асуудлыг шуурхай шалгах үүргийг ЗГ-т өглөө

2023 оны 12 сарын 07

Arslan.mn

МУ-ын ерөнхийлөгчийн тамгын газраас Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цаг үеийн асуудлаар засгийн газарт чиглэл өгснийг танилцуулж байна.

Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч Б.Золбаяр "Ерөнхийлөгчийн бодлогын үндсэн цөмд гурван асуудал бий. 

Тэдгээр нь

  • Тусгаар тогтнол
  • Үндэсний аюулгүй байдал
  • Ард түмний эв нэгдэл юм.

Гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэр, Өмнөговь аймгийн газар нутгаас гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн тухай баримт ил болсон. Ерөнхийлөгч үүнд онцгой анхаарч байгаа бөгөөд хууль хяналтын байгууллага анхаарч ажиллан, гарсан үр дүнг олон нийтэд шуурхай мэдээлэх ёстой гэж үзэж байна.

Энэ дагуу Засгийн газарт чиглэл өглөө.

Энэ нь юу вэ гэхээр монгол улсын үндсэн хууль, газрын тухай хууль, бусад хууль тогтоомжуудыг илтэд зөрчиж байгаа асуудал яригдаж олон нийтийг цочирдуулсан. Тухайлбал, Өмнөговь аймгийн газар нутгийг гадаадын иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлсэн тухай ноцтой баримт ил боллоо. Энэ асуудал МУ-ын ерөнхийлөгч онцгойлон анхаарлаа хандуулж, засгийн газарт хууль хүчний чиг үүрэг хэрэгжүүлэх ёстой байгууллагуудыг яаралтай ажиллуулж хууль сахиулах үйл ажиллагааг яаралтай хэрэгжүүлж үр дүнг нь ард түмэнд нээлттэй ил тод болгож мэдээлэх ёстой гэсэн байр суурийг ерөнхийлөгч илэрхийлж байгаа юм." гэв.

Өмнөговь аймагт гадаадын иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлсэн асуудлын талаар тодруулбал нүүрсний асуудлаарх сонсголын үеэр шинжээчийн дүгнэлтээр 2020-2022 оны нийт газар олголтод гадаадын хөрөнгө оруулалттай 38 хуулийн этгээд 457.3 га газар эзэмших эрх олгосон. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай хоёр хуулийн этгээдэд эрчим хүчний зориулалтаар 4,100 га газар эзэмших эрх олгосон гэдэг нь ил болсон юм. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
653253
3 эможи

ЗОЧИН
2023-12-07 10:26
ГАНЦ ӨМНӨГОВЬ Ч БИШ ШҮҮ:
keyboard_arrow_up