АЙЛЧЛАЛ: Арабын Нэгдсэн Эмират Улсад зорчиход виз шаардлагагүй болно

2023 оны 11 сарын 28

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Арабын Нэгдсэн Эмират Улсын Ерөнхийлөгч Мухаммад бин Заид Аль-Нахъян-ы урилгаар тус улсын Дубай хотноо болох Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцохоор очсон.  Дээд түвшний уулзалт Дубай хотноо өнөөдөр /2023.11.28/ эхлэх юм.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дээд түвшний уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах асуудлаарх Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулахын зэрэгцээ Арабын Нэгдсэн Эмират Улс зэрэг зарим улсын төрийн тэргүүнтэй уулзалт хийнэ.

Тодруулбал,  тус уулзалтын үеэр Дипломат, албан, тусгай болон энгийн пасспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, АНЭУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурна.

Ерөнхийлөгчийг дагалдан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Монгол Улсаас АНЭУ-д суугаа Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ш.Одонбаатар, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Абу Даби хотод хүрэлцэн иржээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 28 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 140 гаруй улсын төр, засгийн тэргүүн оролцоно.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
653020
0 эможи

У.Хүрэлсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up