ТОДРУУЛГА : Хиймэл оюун ухаан ашиглан хятадаар ярьж буй мэт хуурамч бичлэг цацсан гэв
2023 оны 11 сарын 19
Цахим орчинд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн хятадаар мэндчилгээ дэвшүүлж буй бичлэг түгээд байсан билээ. Тэгвэл Ерөнхийлөгчийн тамгын газраас тодруулахад "Олон нийтийн сүлжээ, цахим орчинд програм ашиглан Монгол Улсын Ерөнхийлөгчийг Хятад хэлээр мэндчилгээ дэвшүүлсэн мэтээр эвлүүлэг хийсэн бичлэг тархаж эхэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч гадаад хэлээр мэндчилгээ дэвшүүлээгүй бөгөөд аливаа олон улсын хурал чуулганд зөвхөн эх Монгол хэлээрээ мэндчилгээ дэвшүүлдэг" гэж мэдэгдлээ.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
652827
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс