Ерөнхийлөгчийн айлчлал Монгол Улсад аялал жуулчлал, бараа бүтээгдэхүүнээ экспортлох ШИНЭ БОЛОМЖУУДЫГ нээлээ

2023 оны 11 сарын 09

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Вьетнам, Лаос Улсад хийсэн төрийн айлчлал 2023 оны 11 сарын 01-07-нд болж өндөрлөлөө. Тэрбээр энэ сарын 01-ний өдрөөс айлчлалаа эхлүүлсэн юм.

Айлчлалын хүрээнд хоёр улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх болон олон улс, бүс нутгийн хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцов.

Arslan.mn

Манай улсын хувьд олон тулгуурт гадаад бодлогын чухал багана бол Зүүн Өмнөд Азитай харилцах харилцаа юм. Тэр дундаа Вьетнам улстай харилцах харилцаа маш чухал. Монгол Улсын хувьд цар тахлын хүнд үед ч Вьетнам улстай харилцах харилцаагаа тасалдуулахгүйгээр төлөвлөгөөт уулзалт, зөвлөлдөх механизмуудаа амжилттай хэрэгжүүлээд ирсэн.

Arslan.mn

Айлчлалын хүрээнд хоёр улстай хүнс, хөдөө аж ахуй, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, аялал жуулчлалын салбарыг бодлогоор дэмжих, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж чадав.

Arslan.mn

Мөн айлчлалын хүрээнд Ханой, Вьентьян хотуудад "Бизнес форум" болон экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг хамтран зохион байгуулж, хоёр оронтой харилцах монголын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагаанд бодлогын дэмжлэг үзүүлсэн нь худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх боломжийг бүрдүүлэв.

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
652644
1 эможи

Зочин
2023-11-09 18:30
хүүрэнсүгийн хулгай л утгаа алдлаа
keyboard_arrow_up