Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ши Жиньпин, В.Путин нартай юу тохиролцов?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эдгээр өдрүүдэд БНХАУ-д “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний гурав дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна.
Энэ үеэрээ БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нартай хоёр талын уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагааны олон чухал асуудлаар санал солилцсон байна.
Хоёр талын уулзалтуудаас гарсан онцлох үр дүнг тоймловол:
1. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих төслийн бүтээн байгуулалтыг хамтран эхлүүлэхээр тохиролцлоо.
2. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.В.Путин нар Монголын бараанд ноогдуулж буй татварыг бууруулахаар тохиролцов
3. Шивээхүрэн-Сэхээ төмөр замын хамтарсан ажлын хэсэг байгуулж, бүтээн байгуулалтын ажил нэг шат урагшлахаар боллоо
4. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийг шинэчилж, үр ашгийг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
5. Ногоон хөгжлийн чиглэлд Хятад Улстай хамтран ажиллаж, шилдэг туршлага солилцоно
6. ОХУ-аас Монгол Улсад түлш, шатахууныг тасралтгүй нийлүүлж, тогтвортой хангахаа Ерөнхийлөгч В.В.Путин мэдэгдэв.
Эх сурвалж: Sonin.mn
|









