Ерөнхийлөгч У.Хүрэлсүх В.Путиныг Монголд айлчлахыг урилаа

2023 оны 10 сарын 18

Arslan.mn

Эдгээр өдрүүдэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын Бээжин хотод болж буй “Бүс ба Зам” дээд түвшний чуулга уулзалтад оролцож буй. Энэ үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай уулзжээ. Уулзалтаар түүнийг Монгол Улсад айлчлалыг урьсан байна. 

Энэ тухай Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлэхдээ, "Манай сайхан эх оронд айлчлан зочлоорой гэж урьж байна. Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэгч чиглэл бол ОХУ-тай харилцах харилцаа байдаг. Бид олон 100 жилийн түүхтэй, дипломат харилцаатай. Дайны хүнд цаг үед ч хамтдаа байсан. Энх цагийн бүтээн байгуулалтын үед ч хамтдаа хүчин зүтгэж, найрсаг харилцааг бий болгосныг бид мартаж болохгүй. Тиймээс Халхын голын ойн баярын үеэр Монгол Улсад албан ёсоор төрийн айлчлал хийхийг урьсан. Одоо дахин урьж, нотолж байна. 2025 онд агуу эх орны дайнд ялсны түүхт 80 жилийн ой тохионо. Энэ баярыг монголчууд хүн төрөлхтөний баяр гэж хэлж болно гэж үздэг. Учир нь фашизмыг дарахад ОХУ-ын ард түмний байгуулсан баатарлаг гавъяаг дэлхий ертөнц мартаж болохгүй. 80 жилийн ойг хамтдаа сайхан тэмдэглэж өнгөрүүлнэ гэж бодож байгаа. Танд хэлэхэд сүүлийн жилүүдэд манай хоёр орны харилцаа нэлээдгүй идэвхжлээ" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651899
3 эможи

Зочин
2023-10-18 16:23
Эвийдээ ЕРӨНХИЙЛӨГЧ МИНЬ
Зочин
2023-10-18 10:46
зөв хөө эр хүн
keyboard_arrow_up