Себастиен Сүрүн: Манай хоёр улсын харилцаа ӨНДӨР ТҮВШИНД хүрээд байна

2023 оны 10 сарын 12

Arslan.mn

Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тус улсад хийж байгаа төрийн айлчлалын талаар товч мэдээлэл өглөө.

Тэрбээр "Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад анх удаа төрийн айлчлал хийснээс хойш таван сарын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Франц Улсад анх удаа төрийн айлчлал хийж байна.

Нээлттэй нийгмийг цогцлоосон ардчилсан улсуудын хувьд бидний ирээдүй, үнэт зүйлс адилхан байхыг эрмэлзэж байна. Манай хоёр улсад нийтлэг ашиг сонирхол ч олон бий.

Энэ удаагийн айлчлалын агуулга үүгээр илэрхийлэгдэнэ. Энэ нь улс төрийн яриа хэлэлцээ, бизнес форум, соёлын солилцооны хэлбэрээр хэрэгжиж байна.

Манай хоёр улсын харилцаа өндөр түвшинд хүрээд байна гэж хэлж болно. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ франц, монгол хаад 700 гаруй жилийн өмнөөс харилцаж байсан түүхтэйг онцолсон. Тэр ч утгаараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалын эх үндэс нь олон зуун жилийн өмнөөс тавигдсан ч гэж хэлж болно.

Манай хоёр улсыг урт удаан хугацааны түүхтэй, гэрэлтэй ирээдүй холбож байна. Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны айлчлал нь хоёр улсын харилцаанд Засгийн газар хоорондын хэлэлцээр, бизнес хоорондын хамтын ажиллагаа, боловсролын салбарт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зэргээр маш өргөн боломжийг нээсэн.

Тухайлбал “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд Францад суралцахаар 13 монгол оюутан хүрэлцэн ирсэн. Айлчлалын дараа хоёрын талын хооронд бодит үр дүнтэй ажлууд хийгдсэн.

Сүүлийн таван сарын хугацаанд хоёр улсын хооронд олон салбарт, сансрын холбоо, эрчим хүчний шилжилтийн чиглэлээр сүүлийн хэдэн жилд гараагүй ахиц дэвшил гарсан" хэмээн онцолсон юм.

Элчин сайд Себастиен Сүрүн айлчлалын бүрэлдэхүүнд Парис хотноо ирсэн бөгөөд Монгол, Францын бизнес уулзалтад оролцсон юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651714
0 эможи

keyboard_arrow_up