Монгол Улсын Ерөнхийлөгч уран олборлох, эрчим хүчний хэлэлцээрт гарын үсэг зурахаар Францад айлчилж байна

2023 оны 10 сарын 11

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макроны урилгаар 2023 оны аравдугаар сарын 10-14-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж байна. 

Тэгвэл энэ айлчлалын талаар Франц Улсын улсын хэвлэлүүд мэдээлж эхэлжээ. Төрийн том хэвлэл болох RFI агентлагийн мэдээлснээр,"Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Францад хийх айлчлал мягмар гарагт эхлүүллээ. Айлчлалын  үеэр уран олборлох, эрчим хүч, харилцаа холбооны салбарын хэлэлцээрт гарын үсэг зурахаар төлөвлөж байгаа бөгөөд “Чингис хаан Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг Францад нээнэ. 

Бямба гараг /2023.10.14/ хүртэл үргэлжлэх энэхүү айлчлалаар хоёр улсын харилцааг өргөжүүлэх ажлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.

Ингэхдээ Монголын ураны баялаг ордуудын талаар хэлэлцээ хийнэ.

Франц-Монголын ураны хамтын ажиллагаа шинэ зүйл биш. “Арева Майнз” компани Дорноговь аймагт 1997 оноос хойш хайгуулын ажилд оролцож байгаа бөгөөд Зоовчийн овооны ордыг 54 мянга гаруй тонн ураны нөөцтэй гэж Дэлхийн цөмийн холбооноос мэдэгдсэн." гэжээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651674
2 эможи

Зочин
2023-10-11 21:06
Ураныг зүтгүүлж байх шив
keyboard_arrow_up