Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад хийх албан ёсны айлчлал эхэллээ
2023 оны 10 сарын 11
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ.
Зочдыг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон бусад албаны хүн угтан авав.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
1
651671
2 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс