ТЭРБУМ МОД төслийн хүрээнд 20.6 сая мод тарьж, АРЧИЛЖ УРГУУЛЖЭЭ

2023 оны 10 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод үндэсний хөдөлгөөн”-ий хүрээнд энэ намрын бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг 10 дугаар сарын 4–16-ны хооронд зохион байгуулж байна. 

Энэ хүрээнд өнөөдөр Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хамт олон "Бүх нийтээр мод тарих өдөр"-ийг эхлүүлж, Түргэний гол дагуух цэцэрлэгт хүрээлэнд  мод тарилаа.

Arslan.mn

Энэ үеэр Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү хэлэхдээ "Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос бүх нийтээр мод тарих Үндэсний өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлж, байгаль, эх дэлхийгээ хамгаалах, мөн байгаль орчны тулгамдсан асуудал болох цөлжилттэй тэмцэхийн тулд мод тарих үйл ажиллагааг өрнүүлдэг.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар 2021 оноос эхлэн орон даяар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эрчимтэйгээр өрнөж байна. Энэ хүрээнд Батлан хамгаалахын яамны хариуцан арчилж, тордож буй "Түргэний гол" цэцэрлэгт хүрээлэн байгуулах нэгжийн талбайд Ерөнхийлөгчийн тамгын газар болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын хамт олон бүх нийтээр мод тарих үйл ажиллагаанд оролцож байна. Тэрбум мод үндэсний хөдөлгөөн өрнөснөөр нэмэж 20.6 сая модыг тарьж, арчилж ургуулсан сайн үр дүнтэй байна" гэлээ. 

Arslan.mn

ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газрын Ногоон байгууламжийн асуудал хариуцсан мэргэжилтэн А.Оюунгэрэл: 

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Түргэний гол дагуух цэцэрлэгт хүрээлэнд дөрвөн удаагийн  мод тарилтаар 13,000 ширхэг мод, сөөгийг тарьсан. Одоогийн байдлаар тарьсан мод 93%-ийн ургалттай ургаж байна. Энэ бол талбай арчлах, хамгаалах эзэнтэй байна гэсэн үг. 

Мод тарих өдөр нь эх орон, байгаль дэлхийгээ хайрладаг уламжлалт Монгол зан заншлаа дээдэлж, хүн бүр байгалиа нөхөн сэргээх, хамгаалахад гар бие оролцох нөхцөлийг бүрдүүлэх, ойн сан, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлуудыг эрчимжүүлж, улмаар үндэсний хөдөлгөөн болгон өрнүүлэх зорилготой.

Мод тарих үндэсний өдрөөр бүх нийтээр мод, бут, сөөг, цэцэг тарих, цаашид арчлан хамгаалахыг иргэн, аж ахжйн нэгжүүдэд уриалж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
651431
0 эможи

keyboard_arrow_up