ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албаны даргаар А.Амаржаргал томилогдлоо
2023 оны 9 сарын 14
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, чиглүүлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөр хариуцсан албаны даргаар А.Амаржаргал томилогдлоо.
А.Амаржаргал нь 2001 онд ОХУ-ын Москва хотын Хүнсний үйлдвэрийн их сургууль, Удирдлагын академийг тус тус төгссөн, Хүнсний үйлдвэрийн инженер-технологич мэргэжилтэй, шинжлэх ухааны магистр зэрэгтэй аж.
Түүний хувьд,
- 2008-2010 онд Москвагийн Хүнсний үйлдвэрлэлийн их сургуульд аспирант,
- 2010-2014 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт Хүнсний аюулгүй байдал хариуцсан улсын ахлах байцаагч,
- 2014-2022 онд ХХААХҮЯ-ны ХҮБХЗГ-т Хүнсний аюулгүй байдал хариуцсан ахлах мэргэжилтэн, Хүнсний хангамж, экспорт, импорт хариуцсан ахлах мэргэжилтэн, Бодлого төлөвлөлтийн газрын хүнсний үйлдвэрлэлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн,
- 2022 оноос ЕТГ-ын Хүнсний төсөл, хөтөлбөрийн албанд референтээр ажиллаж байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?









650842
0 эможи
Зочин
2023-09-15 09:25
АМЖИЛТ
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс