ТАНИЛЦ: Ирэх сарын 1-нд Монгол Улсад айлчлах Ромын Папын төрийн айлчлалын “хөтөлбөр“

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд төрийн айлчлал хийнэ.
Ромын Папын төрийн айлчлалын хөтөлбөр гарсан байна. Тэрбээр есдүгээр сарын 1-нд "Чингис хаан" олон улсын нисэх буудалд газардах юм байна.
Есдүгээр сарын 2-нд Д.Сүхбаатарын талбайд түүнийг угтан авсны дараа ерөнхийлөгчтэй уулзалт хийх бол УИХ-ын дарга, ерөнхий сайд нар Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францист бараалхана.
Есдүгээр сарын 4-нд айлчлал өндөрлөж, Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр буцах хөтөлбөртэй байна.
ГЭГЭЭН ШИРЭЭТ УЛСЫН ТӨРИЙН ТЭРГҮҮН ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛСАД ХИЙХ ТӨРИЙН АЙЛЧЛАЛЫН ХӨТӨЛБӨР
(2023 оны 8 дугаар сарын 31-нээс 9 дүгээр сарын 4-ний өдрүүд)
| Пүрэв гараг, 8 дугаар сарын 31-ний өдөр | |
| 18:30 | Фиумичино олон улсын нисэх буудлаас Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно |
| Баасан гараг, 9 дүгээр сарын 1-ний өдөр | |
| 10:00 | “Чингис хаан” олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ /Угтах ёслол/ |
| Бямба гараг, 9 дүгээр сарын 2-ны өдөр Улаанбаатар | |
| 09:00 | Албан ёсны угтах ёслол /Д.Сүхбаатарын талбай/ |
| 09:30 | Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзалт хийнэ /Төрийн ордон/ |
| 10:20 | Төр, засаг, иргэний нийгэм болон дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөлтэй уулзалт хийнэ /Төрийн ордны “Их Монгол” танхим/ |
| 11:00 | Монгол Улсын Их Хурлын дарга бараалхана |
| 11:10 | Монгол Улсын Ерөнхий сайд бараалхана |
| 16:00 | Хамба, санваартан, сахил хүртсэн шашны зүтгэлтнүүдтэй уулзалт хийнэ /Гэгээн Петр, Паулын сүм/ |
| Ням гараг, 9 дүгээр сарын 3-ны өдөр | |
| 10:00 | Шашин хоорондын уулзалт хийнэ /Хүн театр/ |
| 16:00 | Гэгээн мөргөлийн үйл ажиллагаа /Степпэ Арена/ |
| Даваа гараг, 9 дүгээр сарын 4-ний өдөр | |
| 09:30 | Сайн үйлстнүүдтэй уулзалт хийнэ |
| “Нигүүлслийн өргөө”-ний нээлтэд оролцоно | |
| 11:30 | Үдэх ёслол |
| “Чингис хаан” олон улсын нисэх буудал | |
| 12:00 | Ром-Улаанбаатар чиглэлийн нислэгээр мордоно |
| 17:20 | Ром хотын Фиумичино олон улсын нисэх буудалд хүрэлцэн ирнэ |
