ДЭМБ-ын Ерөнхий захирал Ерөнхийлөгчид бараалхлаа

2023 оны 7 сарын 10

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр Монгол Улсад хүрэлцэн ирлээ.

Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой хоёр талын уулзалт хийж, эрүүл мэнд, онцгой байдлын салбарын алба хаагчдын төлөөлөлтэй уулзан санал солилцлоо. Уулзалтыг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нээж, Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, ДЭМБ-ын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус нар үг хэлсэн юм.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесусыг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Ерөнхийлөгч Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үүсэж хөгжсөний 75 жилийн ойн баярын мэнд хүргэж, цар тахлын хүнд үеийг хохирол багатай даван туулахад тус байгууллагын дэмжлэг, тусламж, хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэснийг тэмдэглэв. Мөн ДЭМБ-ын дэвшүүлсэн “Эрүүл мэндийг хүн бүрд” аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, Эрүүл монгол хүн”, “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал” гэсэн харилцан уялдаатай үндэсний хөдөлгөөний хүрээнд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэлэв.

Монгол Улс бусад улстай харьцуулбал ард иргэдээ богино хугацаанд дархлаажуулалтад хамруулах зэргээр түргэн шуурхай арга хэмжээ авч, цар тахлын үеийг хохирол багатай даван гарсныг ДЭМБ-ын Ерөнхий захирал Тедрос А.Гебрейесус онцлов. Мөн эрүүл мэндийн салбартаа өмнөхөөс илүү хөрөнгө зарцуулж, эрүүл орчин бүрдүүлэх, халдварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх тогтолцоо, эрүүл мэндийн байдлын чадавхыг бэхжүүлэхийн төлөө байгааг сайшаав.

Монгол Улсын төр, засаг ард иргэдийнхээ эрүүл мэндэд анхаарч, тодорхой санал, санаачилга гарган ажиллаж байгааг тэмдэглээд, энэ чиглэлээрх бодлого, зорилтуудыг дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус 7 дугаар сарын 10-12-нд хэрэгжүүлэх албан ёсны айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтай уулзалт хийх бөгөөд ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтөний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр “Үндэсний их баяр наадам”-ыг үзэж сонирхоно.

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648891
0 эможи

BAT
2023-08-09 08:34
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up