Монгол Улсаас Куба улсад суух Элчин сайд С.Золжаргалд итгэмжлэх жуух бичгийг нь гардууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Золжаргалд Итгэмжлэх жуух бичгийг нь гардуулж, амжилт хүслээ.
Уулзалтын эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсаа төлөөлөн гадаадын оронд суугаа Элчин сайдын яамыг удирдан ажиллах өндөр хариуцлагатай албанд томилогдсонд нь баяр хүргэв.
Элчин сайдаар ажиллах хугацаандаа улс орныхоо язгуур эрх ашгийг ямагт дээдэлж, харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, улс орноо сурталчлан таниулахад онцгой анхаарал хандуулахыг Монгол Улсын Ерөнхийлөгч захилаа.
Мөн суугаа орондоо ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалж, бололцоот бүх хэлбэрээр дэмжин сэтгэлтэй, уялдаа холбоотой ажиллахыг хүслээ.