Катерин Колонна: Аравдугаар сард Франц Улсад хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд онцгой анхаарч байгаа

2023 оны 6 сарын 30

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна бараалхлаа.

Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг хамтран зохион байгуулж, тус  уулзалтад оролцохоор хүрэлцэн ирсэнд Ерөнхийлөгч талархал илэрхийлэв.

Өнгөрсөн тавдугаар сард Монгол Улсад хийсэн Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макроны айлчлал харилцаа, хамтын ажиллагааны түүхийг шинэ хуудсаар баяжуулж, Стратегийн түншлэлд хүргэхэд чухал түлхэц болсныг онцлов. Мөн Ерөнхийлөгч Э.Макронд мэндчилгээ дэвшүүлснийг уламжлахыг хүслээ.

Гадаад болон Европын хэргийн сайд К.Колонна Ерөнхийлөгч Э.Макроны мэндчилгээг уламжилж, ирэх аравдугаар сард Франц Улсад хийх Монгол Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалд онцгой анхаарч байгааг хэллээ. БНФУ, Монгол Улсын Ерөнхийлөгч нарын уул уурхай, эрчим хүч, газрын ховор элемент, үндэсний хиймэл дагуул, боловсрол, соёл, онцгой байдал, байгаль орчин, хүнсний хангамж, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтран ажиллахаар харилцан тохиролцсон асуудлыг хэрэгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргаж байгаагаа илэрхийлэв. Цаашид Монгол Улстай урт хугацаанд өргөн хүрээнд нээлттэй, харилцан ашигтай хамтран ажиллахыг эрмэлзэж байгаагаа нотлов.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
648597
0 эможи

BAT
2023-08-09 08:36
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up