“Баялаг бүтээгч-Бизнес тур” аяллыг тав дахь удаагаа зохион байгууллаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан "Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөний хүрээнд "Баялаг бүтээгч-Бизнес тур" аяллыг тав дахь удаагаа зохион байгууллаа.
Үндэсний үйлдвэрлэгчдийг чадавхжуулах, оюунд нь хөрөнгө оруулалт хийх, бизнесийг нь хөгжүүлэх зорилготой энэ удаагийн аялалд 50 гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцов.
“Баялаг бүтээгч-Бизнес тур” аяллын цар хүрээг тэлж, үндэсний үйлдвэрлэгчдийг орон нутгийн болон гадаадын үйлдвэрүүдтэй танилцуулан, төрөл бүрийн сургалтад хамруулж байна.
Цуврал аялалд давхардсан тоогоор 250 үйлдвэрлэгч 15 үйлдвэртэй танилцсан бөгөөд энэ үеэр хамтын ажиллагааны 20 гаруй гэрээ байгуулагдаж, 10 орчим шинэ бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэх судалгаа, туршилтын ажил эхэлжээ.
Монгол Улсад 73 мянга гаруй аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаагийн 40 орчим хувь нь хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж байна.