Ерөнхийлөгч гишүүдийг 126, сонгуулийн тогтолцоог холимог болгосон ҮХӨ-ийг ёсчиллоо
2023 оны 6 сарын 05
УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд ҮХӨ-ийг Ерөнхийлөгчид өргөн барилаа.
Тодруулбал, УИХ Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэлэлцэж, УИХ нэг танхимтай, 126 гишүүнтэй байх, УИХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулж, гишүүдийн 78-ыг тойргоос, 48-ыг жагсаалтаар сонгох заалтыг эцэслэн баталсан билээ. Тэгвэл өнөөдөр /2023.06.05/ УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд УИХ-аар баталсан ҮХӨ-ийг Ерөнхийлөгчид хүргүүлж, Ерөнхийлөгч гишүүдийг 126, сонгуулийн тогтолцоог холимог болгосон ҮХӨ-ийг ёсчиллоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
1
647809
1 эможи
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс