У.Хүрэлсүх: Эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлын баталгаа бол эрчим хүч юм

2023 оны 5 сарын 19

Arslan.mn

Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100, 101 жилийн ойн баярын хуралд Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг хүргэж байна.

        Эрчим хүчний салбарын үе үеийн ажилтан албан хаагч, инженер техникийн ажилтнууд аа,

       Эрхэм хүндэт зочид оо, азай буурал ахмадууд аа,

Та бүхэнд улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч болсон орчин цагийн эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойн баярын халуун мэндийг өргөн дэвшүүлье.

Аливаа улс орны хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч бол эрчим хүчний салбар байдаг бөгөөд улс орондоо эрчим хүч үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах их үйлсэд хүчин зүтгэж ирсэн эрчим хүчний салбарын үе үеийн мэргэжилтэн, инженер техникийн ажилтан, нийт хамт олонд ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлье.

Та бүхний эрдэм чадал, авьяас билиг, хөдөлмөр зүтгэлийн үр дүнд өнгөрсөн 100 жилд Монгол Улс дэнгийн гэрлээс цахилгаан гэрэлд бүрэн шилжиж, улс үндэстнийхээ хөгжил дэвшлийн галыг бадраасан билээ.

ХХ зууны эхэн үед буюу Богд хаант Монгол Улсын үед Налайхын уурхайг ашиглан Нийслэл хүрээнд цахилгаан гэрлийг ашиглаж эхэлсэн түүхтэй.

Ардын хувьсгал ялсны дараа 1922 оны 2 дугаар сард Ардын засгийн газрын 63 дугаар хурлаар Нийслэл хүрээний цахилгаан гэрлийн асуудлыг хэлэлцэж, “Цахилгаан гэрлийн хороо”-г байгуулсан нь орчин цагийн эрчим хүчний салбарын хөгжлийн эхлэл, үндэс суурь байлаа.

Улс орны эдийн засгийн хөгжил, үндэсний аюулгүй байдлын нэн чухал баталгаа бол эрчим хүч юм.

Эрчим хүч бол хөгжил дэвшлийн хурдасгуур билээ.

Тийм ч учраас өнгөрсөн 100 жилийн Монгол Улсын хөгжил дэвшилд эрчим хүчний салбар онцгой түүхэн чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Тухайлбал, эрчим хүчний салбарын томоохон бүтээн байгуулалтууд болох 4 том дулааны цахилгаан станц байгуулагдаж, Дархан, Чойбалсан, Эрдэнэт хотуудын цахилгаан станцууд баригдаж, Төвийн бүсийн эрчим хүчний системийг цогцлоон байгуулсан нь Та бүхний нөр их хөдөлмөрийн үр дүн, гавьяа зүтгэл гэдгийг энэхүү баярын өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Мөн Дорнод бүсийн эрчим хүчний систем, Баруун бүсийн эрчим хүчний систем, Алтай-Улиастайн эрчим хүчний системүүд нь манай улсын хөгжил дэвшилд түүхэн үүргээ гүйцэтгэсээр байна.

Манай улсын эрчим хүчний салбар өнөөдөр 1564 Mегаватт-ын суурилагдсан хүчин чадалтай, хоёр том хөрштэйгөө эрчим хүчний системийн хамтын ажиллагаатай, аж үйлдвэрийн салбарын 8 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг бөгөөд манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар болон хөгжиж байна.

Энэ салбарт нийтдээ 17 мянга гаруй хүн ажиллаж, дулааны цахилгаан станцууд, сэргээгдэх эрчим хүч, бүс нутгийн эрчим хүч дамжуулах, түгээх сүлжээ, судалгаа шинжилгээ, зураг төсөл, засвар үйлчилгээ зэрэг олон чиглэлд төр, хувийн хэвшлийн 700 орчим үйлдвэр, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж байна.

Өнөөдөр манай улсын бүх сум, суурин газар эрчим хүчний төвлөрсөн системд холбогдсон нь Монгол Улсын хөгжил дэвшил, ард түмний амьдралын чанар сайжрахад түүхэн хувь нэмэр оруулсан юм.

Эрхэм хүндэт нөхөд өө,

Манай улсын үндэсний аюулгүй байдлын баталгааг хангах нэн чухал суурь асуудал бол найдвартай, тогтвортой эрчим хүчний хангамж юм.

Өнгөрсөн 100 жилийн ололт амжилтаа улам бататган, эх орноо дотоодын эрчим хүчээр бүрэн хангахын зэрэгцээ эрчим хүч экспортлогч орон болж, бүс нутгийн эрчим хүчний хангамжид Монгол Улс өөрийн хувь нэмрээ оруулах ёстой.

Энэхүү бодлого зорилтыг ханган хэрэгжүүлэх, ялангуяа өсөн нэмэгдэж буй дотоодын эрчим хүчний хэрэглээг хангахад дараах асуудлуудыг анхаарч ажиллах нь зүйтэй юм.

Үүнд:

  • Салбарын хөгжлийн бодлого, зорилтуудын хүрээнд оновчтой төлөвлөлт хийж, эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг цаг алдалгүй барьж байгуулах;
  • Үнэ тарифын зохистой бодлого баримтлах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг түлхүү татах;
  • Боловсон хүчнийхээ мэдлэг ур чадварыг сайжруулах, хүний нөөцөө шат дараатай бэлтгэн, дадлагажуулах;
  • Цэвэр эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх, тэдгээрийг эрчим хүчний системд хослон ажиллах ухаалаг тогтолцоонд шилжүүлэх, цаашид бүс нутгийн интеграцид нэгдэх;
  • Судалгаа шинжилгээний ажлыг эрчимжүүлэх, техник технологийн шинэчлэл хийх, үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, хэрэглэгчдийн эрх ашиг, зах зээлийн эрэлт хэрэгцээг соргогоор мэдэрч ажиллах зэрэг тогтолцооны болон үйл ажиллагааны шинжтэй томоохон шинэчлэлүүдийг амжилттай хийж хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Сүүлийн жилүүдийн дэлхий нийтийг хамарсан уур амьсгалын өөрчлөлт, цар тахал, геополитикийн ээдрээтэй нөхцөл байдал зэрэг нь улс орон бүрийг эрчим хүчний үйлдвэрлэх, дамжуулах, түгээх тогтолцоогоо сайжруулахыг сануулж байна.

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шороон шуургатай бодитой, үр дүнтэй тэмцэхэд сэргээгдэх болон цэвэр эрчим хүчний эх үүсвэрүүдийг нэмэгдүүлэх шаардлагатай байна.

Өнөөдөр Монгол Улсын нийт эрчим хүчний суурилагдсан хүчин чадлын 20 хүрэхгүй хувийг сэргээгдэх эрчим хүч бүрдүүлж байгаа бөгөөд цаашид үүнийг тогтвортой нэмэгдүүлж, 30 хувьд хүргэх зорилтоо ханган хэрэгжүүлэх ёстой.

Цаашлаад Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтууд болон эдийн засгийн аюулгүй байдлаа ханган хэрэгжүүлэхэд төр-хувийн хэвшлийн оновчтой түншлэлийг ашиглаж, үр ашигтай, дэвшилтэт техник, технологитой, байгаль орчинд ээлтэй, экспортын чиг баримжаатай эрчим хүчний салбарыг хөгжүүлэх нь нэн чухал гэж Төрийн тэргүүн үзэж байна.

Шинэ зууны шинэ зорилтоо ханган хэрэгжүүлэхэд Та бүхний хичээл зүтгэл, санал санаачилга, хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, ажлын уялдаа холбоо хамгийн чухал болохыг онцлон тэмдэглэж байна.

Эх орныхоо хөгжил дэвшлийн галыг бадраагч эрчим хүчний салбарын үе үеийн ажилтан, албан хаагчид, инженер техникийн ажилтнууд, эрдэмтэн судлаачид, эрхэм хүндэт ахмадууд Та бүхэндээ Монгол Улсад орчин цагийн эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний түүхт 100, 101 жилийн ойн баярын мэндийг дахин өргөн дэвшүүлье.

Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
647219
1 эможи

Hmm
2023-05-20 09:14
Erchim huch nogoon bol ediin zasag ch telne.
BAT
2023-05-20 09:13
Mani hud shuu
BAT
2023-05-20 04:05
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

2023-05-20 04:04

keyboard_arrow_up