УНТЭ-ийн Гемодиализийн төвийн сувилагч Н.Наранцацралт “Эрүүлийг хамгаалахын ГАВЬЯАТ ажилтан“ боллоо
2023 оны 5 сарын 12
Олон улсын сувилагчдын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган сувилагчдад төрийн дээд шагнал, одон, медаль хүртээлээ.
Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:
- Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын ахмад сувилагч Самгарьдын Бямбажав,
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Гемодиализийн төвийн тэргүүлэх зэргийн сувилагч Нямхүүгийн Наранцацрал,
- “Мэлтэс мэд” эмнэлгийн мэс заслын ахлах сувилагч Цэвэгжавын Болорчимэг,
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:
“Монголын сувилагчдын нийгэмлэг” төрийн бус байгууллагын тэргүүн Доржжанцангийн Нямсүрэн,
- Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн сувилагч Дагиймаагийн Дуламсүрэн,
- Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн мэс заслын клиникийн сувилагч Сорогдонгийн Жаргал,
- “Хүрээ амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эх баригч, бага эмч Ишжанцангийн Жаргалсайхан,
- Улсын Гуравдугаар төв эмнэлгийн сувилахуйн албаны дарга Даваагийн Тунгаамаа,
Алтан гадас одонгоор:
- “Таны төлөө бид” эмэгтэйчүүдийн эмнэлгийн унтуулгын ахлах сувилагч Лхамсүрэнгийн Алтанцэцэг,
- Өвөрхангай аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн мэс заслын клиникийн сувилагч Пэрэнлэйн Аюуш,
- Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Сэрээтэрийн Бадамцэрэн,
- Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн сувилагч Баасанхүүгийн Болормаа,
- Нийслэлийн Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төвийн амбулаторийн сувилагч Цолмонгийн Марта,
- Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Цэнд-Оюу” өрхийн эрүүл мэндийн төвийн сувилагч Даваажавын Мөнгөнцэцэг,
- Хавдар судлалын үндэсний төвийн Сувилахуйн албаны сувилахуйн арга зүйч Нанжидын Наранчимэг,
- Дорноговь аймгийн Айраг сумын Эрүүл мэндийн төвийн ахмад сувилагч Батжаргалын Одгэрэл,
- Арьсны өвчин судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Дамдинжавын Оюунчимэг,
- Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч Бархасын Туяа,
- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Мэнд цолмон” өрхийн эрүүл мэндийн төвийн ахлах сувилагч Чоймболын Хишигдэлгэр,
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Эрүүл мэндийн төвийн вакцинатор сувилагч Жамъяндагвын Цэвэлмаа,
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ахлах сувилагч Цогбадрахын Цэнд,
Хөдөлмөрийн хүндэт медалиар:
- Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сүрьеэгийн тасгийн сувилагч Дандарын Ундрах,
- “Тод дэлгэц мед” эх нярайн эмнэлгийн ахлах сувилагч Батчулууны Сүглэгмаа,
- “Өргөө амаржих газар” төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн тасгийн мэс заслын сувилагч Чойдогжавын Эрдэнэчимэг,
- Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах, яаралтай тусламжийн тасгийн туслах сувилагч Мэдэхгүйн Очирмаа нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
647003
0 эможи
Зочин
2023-05-12 11:21
Гавьяат сувилагч гэж байдаг юмуу
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс