Монгол Улсад Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээхээр боллоо

2023 оны 4 сарын 25

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда нар өнөөдөр /2023.04.25/ албан ёсны хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний дараа хоёр орны төрийн тэргүүн нар хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд мэдээлэл хийж байна.

Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей: Ийм сайхан хөгжиж байгаа орныг удирдаж байгаа Ерөнхийлөгч танд баяр хүргэе. Энэ бол маш чухал ач холбогдолтой айлчлал болно гэж бодож байна. Олон улсын гэрээнд гарын үсэг зурлаа. Үүний үр дүнд уул уурхай, ашигт малтмал олборлох салбарт хамтын ажиллагааг өргөжүүлнэ гэж найдаж байна. 

Монгол Улсад Польшийн Элчин сайдын яамыг албан ёсоор нээхээр боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Энэхүү албан ёсны хэлэлцээ өндөр ач холбогдолтой, чухал үр дүнтэй. Польш бол манай гуравдагч хөрш, дотно түншүүдийн нэг.  Хоёр орны худалдаан эргэлт сүүлийн 3 жилийн дотор хоёр дахин нэмэгдсэн. Польш улс бидэнд 1990 оноос өмнө тоосго, шохойн үйлдвэр, мод боловсруулах комбинат зэрэг олон үйлдвэр, цех байгуулж өгснийг бид мартаагүй бөгөөд байнга талархаж байдаг. Цаашид олон салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
646473
1 эможи

keyboard_arrow_up