Польшийн Ерөнхийлөгч А.Дудагийн айлчлал өнөөдөр албан ёсоор 11 цагт эхлэнэ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Польш улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт манай улсад энэ сарын 24-26-нд төрийн айлчлахаар өчигдөр /2023.04.24/ хүрэлцэн ирсэн.
Түүний айлчлал өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд 11:00 цагт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нар Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда, гэргий Агата Корнхаузер-Дуда нарыг албан ёсоор Сүхбаатарын талбайд угтана.
Үүний дараа хоёр улсын Ерөнхийлөгч нар албан ёсны хэлэлцээ хийх юм.
Анджей Дуда нь өнөөдөр мөн Шангри-Ла зочид буудалд болох Монгол-Польшийн бизнес форумын нээлтийн ажиллагаанд оролцоно. Түүний айлчлалын үеэр Польшийн Элчин сайдын яамны нээлт болно. Тэрбээр мөн Чингис хааны музей үзэж сонирхоно гэх мэдээлэл байгаа юм.