Дэлхий даяар 4 хүн тутмын нэг нь баталгаатай ундны усаар хангагдаж ЧАДАХГҮЙ БАЙНА

2023 оны 3 сарын 24

Arslan.mn

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг 2023 оны 03 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд зохион байгууллаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх чуулганд хэлсэн үгэндээ, манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байгаад онцгой анхаарч шаардлагатай арга хэмжээг нэн яаралтай авч хэрэгжүүлэх нь зүйтэй гэдгийг онцоллоо.

2030 он хүртэл усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, усны үнэ цэнийг нэмэгдүүлэх, ард иргэдэд усны зохистой, хэмнэлттэй хэрэглээний соёл дадлыг төлөвшүүлэхэд чиглэсэн тодорхой, үр дүнтэй арга хэмжээнүүдийг үе шаттайгаар төлөвлөн хэрэгжүүлэх замаар усны нөөц хамгаалах, нөхөн сэргээхэд бүх нийтээрээ анхаарч ажиллахыг уриалав.

Дэлхий даяар 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна. 1992 оны НҮБ-ын Ерөнхий Ассемблейн тогтоолын дагуу жил бүрийн 3-р сарын 22-ны өдрийг “Дэлхийн Усны Өдөр” болгон зарлан тунхаглаж дэлхий нийтээрээ уламжлал болгон тэмдэглэж ирсэн. НҮБ-ын тайланд дурдсанаар дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг бөгөөд дэлхийн хүн амын 2 тэрбум хүн буюу 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна. Харин Монгол Улсад дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсуудын нэг юм. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, хотжилт, уул уурхай, үйлдвэржилт, хүний зохисгүй үйл ажиллагааны улмаас манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтож, олон гол горхи, нуур цөөрөм, булаг шанд ширгэж буйг олон судалгааны дүнгээс харж болно.

Цэнхэр алт: Усны салбарын үндэсний чуулганы онцлох тоо, баримтууд

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цэнхэр алт” усны салбарын үндэсний чуулганыг өнөөдөр зохион байгуулж байна. Чуулганаар дурдагдсан онцлох тоо, баримтуудыг багцлан хүргэж байна.

  • Дэлхийн нийт усны нөөцийн дөнгөж 2.5 хувийг цэнгэг ус эзэлдэг.
  • Дэлхийн хүн амын 2 тэрбум хүн буюу 4 хүн тутмын 1 нь баталгаатай ундны усаар хангагдаж чадахгүй байна.
  • Монгол Улсад дэлхийн дунджаас 3-4 дахин бага хур тунадас ордог, тархалт нь жигд бус, усны нөөц багатай улсуудын нэг юм.
  • Монгол Улсын усны нийт нөөц 564.8 км3 бөгөөд үүний 98 хувийг гадаргын ус бүрдүүлж байна.
  • Манай орны нийт усны нөөцийн 1.9 хувийг бүрдүүлдэг газрын доорх усаар нийт усны хэрэгцээний 70 гаруй хувийг хангаж байна.
  • Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 75 орчим хувийг Хөвсгөл нуур дангаараа бүрдүүлдэг.
  • Манай улсын нийт нутаг дэвсгэрийн 77 орчим хувь нь цөлжин доройтсон.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн хэрэгжиж эхэлснээс хойш 10.2 сая мод таригдаж, мод, сөөгийн үрийн нөөц 12.7 тонн хүрч, тарьц, суулгацын нөөцийг 51,2 саяд хүргэсэн нь өмнөх онтой харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Монгол орны гадаргын усны хуримтлал бий болгох, урсацын тохируулга хийх замаар усны нөөцийг нэмэгдүүлэх техникийн төсөөллийг боловсруулж, нийгэм, эдийн засаг, экологийн хувьд ач холбогдолтой 10 байршлыг сонгосон. Дээрх 10 байршил нь 3,6 тэрбум.м3 усны нөөцийг бий болгох боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645662
0 эможи

keyboard_arrow_up