Я.СОДБААТАР: У.Хүрэлсүх “Ерөнхийлөгчийн хувьд гүйцэтгэх засаглалын ажил руу орох, томилгоонд нөлөөлөх ёсгүй гэсэн хатуу байр суурь“-тай байдаг

2023 оны 1 сарын 12

Arslan.mn

Ерөнхийлөгчиийн тамгын газрын дарга Я.Содбаатар хэвлэлд өгсөн ярилцлагаас нь онцлох агуулгуудыг томлон хүргэж байна. 

Тэрбээр хэлэхдээ "Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл дээр гэрээ яригддаггүй, мөн эдийн засгийн асуудал ч яригддаггүй. ҮАБЗ дээр зарим хүмүүсийн хардаад байгаа шиг тэр нүүрсийг тэдээр тооц, тэгэж гэрээ хий гэж огт яригддаггүй. Харин гэрээг Эрдэнэс таван толгой ХК, Төмөр зам ХНН, түүнийг гүйцэтгэх аж ахуйн нэгж хооронд л хийгддэг. Нүүрсний хулгайтай холбоотой асуудлаар, энэ оффтейк гэрээтэй холбоотой асуудлаар ямар аж ахуйн нэгжтэй, хэдээр гэрээ хийсэн бэ гэдэг нь бүгд ил тод болсон. 

Гэрээг нууцлах уу, үгүй юу гэдэг нь Засгийн газрын асуудал. Засгийн газар ч гэрээг нууцаас гаргасан. Тиймээс өөр асуудлыг ЕТГ-тай холбож ойлгох нь буруу юм аа. Нүүрсний гэрээнүүд ил болсон. Гэрээг байгуулах үед алдаа асуудал байсан бол хууль хүчнийхэн хариуцлага тооцох ёстой. Энэ зарчмаараа л явж байгаа байх. 

Сүүлийн үед Ерөнхийлөгчийг Ерөнхий сайдтай, УИХ-ын даргатай муудалцуулах гэсэн, төрийн тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн зохион байгуулалттууд үйлдлүүд гарч байна. Үүний цаана нөгөө авлига, албан тушаалд холбогдсон, хөрөнгө мөнгөө алдсан хүмүүс, нөгөө орд газраа алдсан хүмүүс, нөгөө шүүх дээр хэрэг нь шилжсэн хүмүүс л хийж байгаа нь тогтоогдсон. Одоо тэд амиа тавьж, үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг сандарч байна. Улс орон нь үймэхээр орд газар авах гэсэн, ял завших гэсэн л эцсийн зорилготой нөхдүүд байна. 

Өнгөрсөн хугацаанд хууль бус 938 лицензийг хурааж авсан. Эх орныхоо баялаг болсон олон орд газрыг алдахын даваан дээр буцааж төрийн мэдэлдээ авсан. Энэ бүхэн чинь олон хүний эрх ашгийг хөндөж, цөөн хэдэн хүмүүсийг баяжих арга хэрэгсэл болсон байсан нь үнэн. 

Ерөнхийлөгч УБТЗ-ын дарга Х.Хэрлэнтэй холбоотой юу? 

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 30 гаруй жил улс төрд явж байна. Энэ хугацаанд намын дарга, Ерөнхий сайдаар ажилласан. Тухайн албан тушаал хашиж байхдаа олон хүнийг томилж, чөлөөлж байсан. Ерөнхийлөгч нэг зүйл дээр маш хатуу байр суурьтай байгаа. Ямар нэгэн этгээд, хэн ч байсан хууль зөрчсөн (түүний ах дүү, найз нөхөд, хамаатан байна уу) бол өмөөрч, хаацайлахгүй. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. Хэрэв Х.Хэрлэн нь байна уу, хэн буйгай ч байсан хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээх ёстой. Улаанбаатар төмөр замын даргыг Засгийн газраас томилсон. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдрийг хүртэл нэг байр суурьтай байгаа нь институц, институц өөр өөрийн ажлаа хийх ёстой.

Засгийн газар нь Засгийнхаа ажлыг, Хууль шүүх нь хууль шүүхийнхээ ажлыг, Ерөнхийлөгч өөрийн хариуцсан ажлаа л хийх ёстой гэсэн хатуу байр суурьтай байгаа. Хуулиар заасан чиг үүргээ л хариуцах ёстой гэсн байр суурьтай ажиллаж байна. Ерөнхийлөгчийн хувьд гүйцэтгэх засаглал руугаа хутгалдах ёсгүй гэсэн байр суурь барьдаг.

Өмнө Ерөнхийлөгч нарын гаргадаг томилгоо руу ордог бусад бүх асуудлыг таслан зогсоож байгаа. Тиймээс Улаанбаатар Төмөр замын дарга Х.Хэрлэн бол Засгийн мэдэлд ажлаа тайлагнах, хариуцлага яригдах бол Засаг хариуцах ажил юм. Ерөнхийлөгчийн институттэй ямар ч хамаагүй" хэмээн албан ёсны байр сууриа илэрхийллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
644102
2 эможи

Songogch
2023-01-14 21:52
Ta zugeer uuniig l hiichih tegeed l boloo.1.UIH-n gishuud huvin TB,huviin Sait, sonin hevlelgui , huviin Ih deed surguuligui bh tuhai l Shiigver gargachih . Tanig ter busdiigaa ch ted nar l hun tsalinjuulj zohion baiguulalttaigaar harluulah gutgeh geed ali muu muuhai buhniig ene ezenuud hiij bdag hamgiin niigmiin adgiin duur hogiin hogiin hunii sanaanaas garahgui muuhai buhniig Sevdeg humuus shuu dee 2.Huduu oron nutgaar irgedteigee ochood uulzalt hiichih ayndaa uuniig l helne.
зочин
2023-01-13 19:12
чамайг хаана явсан газар бүрдээ томилдог шүү дээ. Хулгай луйвар хийсэн бай хамаагүй. түрүйвч нэгтээ юмуу.
тз
2023-01-13 14:04
томилгоог бол сайн хийж байга Содоо хөгжлийн банк ахыгаа яах гэж бнда
Зочин
2023-01-12 21:05
МУИС-ын хэдэн зевлехее солиочээ, ичмээр юмаа!
Бид
2023-01-12 17:34
Тэгвэл тэр Хэрлэн хэмээх хамар дор нь авилга хулгай арвалзаж байхад сохор дүлий мэт яваа этгээдийг үтэр түргэн зайлуул Оюунэрдэнээ
keyboard_arrow_up