Өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүн нар АЛБАН ЁСНЫ хэлэлцээ хийнэ

2022 оны 11 сарын 28

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Хятад Ард Улсад төрийн айлчлал хийж байна.

Өнөөдөр БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчян, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Ли Жаньшу нар Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхана.

Түүнчлэн энэ өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нар уулзаж, албан ёсны хэлэлцээ хийх юм.

Мөн хоёр улсын тэргүүн хатагтай нарын уулзалт болно. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642740
1 эможи

У.Хүрэлсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up