ЭХЭМҮТ-ийн хүүхдийн эмч О.Солонго нарыг Хүний гавьяат эмч цолоор ШАГНАЛАА
Өнөөдөр төрийн ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Бүгд Найрамдах Улс тунхагласны 98 жилийн ой, Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой, Монгол бахархлын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан цол, Хүний гавъяат эмч цол, Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Цэргийн хүндэт медаль, Хөдөлмөрийн хүндэт медаль шагналыг гардуулж өглөө.
“Хүний гавьяат эмч”- ээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч О.Солонго, Дэльфин Эйч эмнэлгийн захирал Г.Дашбалжин, Өмнөговь аймгийн Номгон сумын Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч С.Буянцэцэг.
Эрүүл мэндийн салбарын хөгжил, хүн ардынхаа эрүүл мэндийн төлөөх олон жилийн хөдөлмөр зүтгэлээ төр түмэндээ үнэлүүлэн шагнал хүртсэн эмч, сувилагч нартаа баяр хүргэж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ