Ерөнхийлөгчийн БНХАУ-д хийх айлчлал эдийн засагт ямар ЭЕРЭГ НӨЛӨӨ авч ирэх вэ

2022 оны 11 сарын 25

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ирэх Даваа гаригт БНХАУ-д айлчлал хийнэ.

Тодруулбал, БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар 2022 оны арваннэгдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд төрийн айлчлал хийх юм.

Айлчлалын үеэр Ерөнхийлөгч БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Хятадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлаар санал солилцоно. Үүнээс гадна  “Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хамтарсан мэдэгдэл” гаргаж, хамтын ажиллагааны баримт бичгүүдэд гарын үсэг зурах аж. Тодруулбал, хил боомтын нэвтрэлцлийг сайжруулах, нүүрсний экспортыг нэмэгдүүлэх чиглэлд түүний айлчлалын зорилго буй аж.

Үүнтэй холбогдуулан энэ удаад хийх Ерөнхийлөгчийн айлчлал Монгол Улсын худалдаа, эдийн засгийн хувь заяанд нэг шат ахих томоохон боломжийг авчирна гэж харж байгаа юм.

Түүнчлэн Монгол Улсын гадаад худалдааг саармагжуулж, валютын урсгалыг боогдуулах эрсдлийг дагуулж байгаа БНХАУ-аас хэрэгжүүлж буй “Тэг Ковид” арга хэмжээний асуудлыг хөндөх нь хоёр орны төрийн тэргүүний хувьд чухал сэдэв болох юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
642685
3 эможи

keyboard_arrow_up