Я.Содбаатар: “Чингис хаан“ одонг олон улсын тавцанд Монголыг сурталчилж буй нэрт эрдэмтэнд олгоно
"Чингис хаан" одонг маргааш монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, ШУА-ийн газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, академич Д.Доржготов нарт хүртээнэ.
Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга Я.Содбаатар "Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн "Чингис хаан" одонг олгох, нэр дэвшүүлэх журам байдаг. Ерөнхийлөгчийн 2013 оны 171 дүгээр зарлигаар батлагдсан.
Журамд Чингис хаан одонг Монгол Улсын хамтлаг, хувь иргэн, хуулийн этгээдэд, мөн журмын 2.1.12-т улс түмний эв нэгдэл, хөгжил цэцэглэлт, хүн төрөлхтний амар амгалан бэхжүүлэх болон Монгол Улс гадаад орнуудтай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, дэлхий дахинд Монгол Улсын нэр хүндийг өргөн сурталчлахад, тус улсын эдийн засаг нийгэм, оюун санааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан гадаад орны төр нийгмийн зүтгэлтэн, иргэд, эрдэмтдэд энэ шагналыг олгож болно гэж заасан.
Тэгэхээр бид энэ жил Чингис хааны судлалаар олон улсын түвшинд Монголыг сурталчилсан нэрт эрдэмтэнд Чингис хаан одонг олгосон.
Энэ шагналд дэвшүүлдэг журам бий бөгөөд холбогдох байгууллагуудаас санал ирүүлж, дэвшүүлдэг. Үүнийг Ерөнхийлөгчийн Тамгын газраас авч үзээд, Ерөнхийлөгчид танилцуулж, шагнал олгодог журамтай.
Б.Болдсайхан эмч бол Монгол Улсын гавьяат эмч. Анагаахын ухааны салбарт идэвх санаачилгатай ажиллаж буй манай улсын шилдэг эмч нарын нэг." гэв.