ЕТГ: “Чингис хаан“ одонг эмч Б.Болдсайханд гардуулахаар болсон гэдэг нь ТАШАА мэдээлэл. Шагнагдах хүнийг Даваа гарагт зарлана

2022 оны 11 сарын 17

Arslan.mn

Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 24-ний Пүрэв гаригт тохионо. Энэ жил уламжлалын дагуу гардуулдаг Төрийн дээд, тэргүүн зэргийн “Чингис” хаан одонг гардуулах юм.

Тэгвэл өнөөдөр сошиал орчинд Чингис Хаан одонг эмч Б.Болдсайханд гардуулахаар болсон талаар мэдээлэл гараад буй.

Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас тодруулахад "“Чингис хаан“ одонг эмч Б.Болдсайханд олгохоор болсон гэдэг нь ташаа мэдээлэл. Журмаараа  шагнагдах хүнийг ирэх Даваа гарагт буюу шагнал гардуулахаас 4 хоногийн өмнө зарлана. Нууцын зэрэглэлд байгаа учраас одоогийн байдлаар уг одонг хэнд олгох нь тодорхойгүй. " гэв.

Их эзэн Чингис хаан мэндэлсэн Монгол бахархал өдрөөр улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх,  тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах  үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө  онцгой гавьяа байгуулсан иргэдийг Монгол Төрийн  дэд шагнал-тэргүүн зэргийн одон "Чингис хаан" одонгоор шагнадаг журамтай юм.

Энэ журмын дагуу бол эмч Б.Болдсайхан тус шагналыг олгох боломжгүй аж.

Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон “Чингис хаан” одон хүртэгсэд:

  • 2005 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Пунсалмаагийн Очирбат
  • 2006 онд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Бямбасүрэнгийн Шарав
  • 2009 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Дашийн Бямбасүрэн
  • 2010 онд Төр, нийгмийн зүтгэлтэн Раднаасүмбэрэлийн Гончигдорж
  • 2011 онд Монгол Улсын Ерөнхийлөгч асан Нацагийн Багабанди
  • 2012 онд УИХ-ын гишүүн асан Дамдины Дэмбэрэл
  • 2013 онд Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содном
  • 2014 онд нэрт эрдэмтэн, физикч Хавтгайн Намсрай
  • 2015 онд Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо
  • 2016 онд Монгол Улсын гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Ганбаатарын Ариунбаатар
  • 2017 онд Монгол Улсын гавьяат тамирчин, Монгол улсын хөдөлмөрийн баатар олимпын аварга Найдангийн Түвшинбаяр
  • 2019 онд Монгол үндэстний хөгжмийг рок дуугаралттай хослуулсан Монгол рок буюу Хүннү рок урсгалаар тоглодог Хү хамтлаг
  • 2021 оны 3-р сард Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал Жүгдэрдэмидийн Гүррагчаа "Чингис хаан" одон хүртэж байв.  

  • 2021 оны 5-р сард Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсад орчин үеийн Зэвсэгт хүчин байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж, Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүнд хүртээсэн байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
642433
1 эможи

Зочин
2022-11-17 20:00
Болдсайхан эмчид өгөх нь зөвшүү.Дэмжиж байна
зочин
2022-11-17 13:25
Шагналаа даахаа больтлоо уртнаслаж бгаа Цэрэндаваа Сувдаар Жанцанноров нарын нэг л авах байх
Зочин
2022-11-17 13:03
Хачин жигтэй юм хөөе Мэнд-ООЁО авч болж байхад олон зуун хүний ,хүүхдийн амийг аварч байгаа БОЛДСАЙХАН эмч авч болохгүй гэж
keyboard_arrow_up