У.Хүрэлсүх: Талцал, хуваагдлаа хойш тавьж, бодибилдинг, фитнесийн спортын хөгжилд хамтран зүтгэх нь чухал

2022 оны 10 сарын 24

Arslan.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын бодибилдинг фитнесийн холбоо болон Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөллийг хүлээн авч уулзаж, цаашид талцал, хуваагдлаа хойш тавьж, эрүүл монгол хүний төлөө нэгэн дээвэр дор хамтран зүтгэх нь чухал байгааг сануулжээ.

Бие биеэ хүлээн зөвшөөрч, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтад орсноор дэлхийн тавцанд илүү их амжилт гаргах боломж байгааг тэмдэглэж, шинээр байгуулах холбоог бүх талаар дэмжиж ажиллахаа хэлсэн байна.

Түүнчлэн бодибилдинг фитнесийн ДАШТ-ий Фитнес мисс Б.Сугарсүрэн Монгол Улсаас анх удаа хүрэл медаль авсанд баяр хүргэв.

Монголын бодибилдинг фитнесийн холбоо, Монголын бодибилдинг фитнесийн хөгжлийн холбооны төлөөлөл Ерөнхийлөгчийн санал, уриалгыг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: ЕТГ

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
641692
0 эможи

Зочин
2022-10-24 21:12
Хоолгуй яаж темер ергех вээ даргаа
ЕТГ
У.Хүрэлсүх

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up