У.Хүрэлсүх: Гурван улсыг холбосон хийн хоолойн төслийг шуурхайлах саналаа илэрхийллээ

2022 оны 9 сарын 17

Arslan.mn

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын дээд хэмжээний уулзалт /2020.09.15/ Узбекистан улсын Самарканд хотод эхэлж, өчигдрөөр албан ёсоор өндөрлөж байгаа билээ.

Тус уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, “2019 онд гурван улсын төрийн тэргүүн нарын 5 дах удаагийн уулзалтын үеэр БНХАУ-ын дарга Ши Жинь Пин хэлэхдээ, МУ-ын нутгаар дамжуулан Хятад улсыг холбосон нефть , байгалийн хийн хоолой барих тухай Монголын талын саналыг чухалчлан үзсэн. Энэ асуудлаар гурван тал үргэлжлүүлэн ярилцаж, төслийн техник эдийн засгийн үндэслэлийг ул суурьтай судлахыг санал болгож байсан. Өнгөрсөн хугацаанд Орос, Монгол холбогдох байгууллагууд идэвхтэй хамтран ажиллаж төслийн ТЭЗҮ, байгалийн хийн хоолой нийлүүлэх Монгол Улсын нутгаар дамжин БНХАУ-д хүрэх маршрутын талаар зохих ажлуудыг хийж гүйцэтгэж байна. Энэхүү төсөл хэрэгжснээр Монгол, Орос, Хятад улсын тэртээ 1955 онд холбосон төмөр замын бүтээн байгуулалтаас хойших гурвалсан улсыг дамнасан хоёр том дэд бүтцийн бүтээн байгуулалт болох ёстой юм” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
640491
1 эможи

Зочин
2022-09-19 18:56
УЛС ОРОНОО ДУНДУУР НЬ ХУВААЛГАХЫГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА. ОРОСУУД ӨӨРСДӨӨ ХАМГААОАЛТАА ХАРИУЦНА ГЭСЭН. ЭНЭ ХООЛОЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ БАЙНА.
иргэн
2022-09-17 14:21
хийн хоолой яах вэ Эгийн голын уцс л түргэлүүл
keyboard_arrow_up