ШУУРХАЙ: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Самарканд хотноо хүрэлцэн очлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор өнөөдөр Узбекистан Улсын Самарканд хотноо газардлаа.
Монгол Улс энэ сарын 15-16-нд болох тус хуралдаанд ажиглагчийн статустай оролцоно. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өргөтгөсөн хуралдааны үеэр ШХАБ-ын гишүүн, ажиглагч орны төрийн тэргүүн нартай 2 талын уулзалт хийхээс гадна Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн нарын 3 талт уулзалтад оролцож, стратегийн ач холбогдолтой “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”, Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан ОХУ-аас БНХАУ-д байгалийн хий нийлүүлэх хоолойн төслийн тухай ярилцана.
Торгоны замын гол хотуудын нэг, хоёр мянган жилийн түүхтэй Самарканд нь тус улсын Ташкент, Наманган, Андижаны дараа орох дөрөв дэх том хот аж.









