ТОДРУУЛГА: Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг МОНГОЛД айлчлахыг урьсан гэх мэдээллийг ЕТГ-аас үгүйсгэв
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг урьсан талаар Өмнөд Солонгосын "Yonhap" агентлаг мэдээлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
Тодруулбал, энэ есдүгээр сарын 09-ны өдөр БНАСАУ-ын дэглэм тогтоосны 74 жилийн ойд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх баярын мэндчилгээ илгээжээ. Тус мэндчилгээнд, “Хоёр орны харилцааг хөгжүүлэх, улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд дээд, өндөр түвшний харилцан айлчлалууд чухал ач холбогдолтой. Үүнийг хэрэгжүүлэх сайхан боломж бүрдэнэ гэдэгт итгэлтэй байна." хэмээсэн байлаа.
Тэгвэл энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газраас тодруулахад " Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Умард Солонгосын удирдагч Ким Жон Уныг Монголд айлчлахыг уриагүй" гэж тус мэдээллийг үгүйсгэв.