Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын нээлт болж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно
Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замын бүтээн байгуулалтын нээлт өнөөдөр болно. Нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцох юм.
Тус чиглэлийн төмөр зам нь стратегийн өндөр ач холбогдолтой, уур уурхайн түүхий эдийн экспортын гол гарц бүхий зам юм.
Төмөр замын бүтээн байгуулалтыг 2020 онд эхлүүлсэн бөгөөд төслийн гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК ажилласан. Төслийн хүрээнд Монгол Улсад анх удаа нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замыг бүтээн байгуулжээ. Түүнчлэн дохиолол холбоо, хориглолын систем, зам төмрийг уулзваргүй болгох гагнуурын технологи, хөдлөх бүрэлдэхүүн зэрэг чиглэл бүрд шинэ инновацийг нэвтрүүлснээрээ онцлог юм.