ШЕЗ: Ерөнхийлөгчид гурван шүүгчийг ЧӨЛӨӨЛӨХ санал хүргүүлнэ

2022 оны 9 сарын 01

Arslan.mn

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар гурван шүүгчийг чөлөөлөх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлэхээр болжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч. Алтанцэцэг, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Жаргалсайхан, мөн аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  Д.Сарантуяа нар өндөр насны тэтгэвэрт гарах насны дээд хязгаарт хүрсэнтэй холбогдуулан албан тушаалаас нь чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

Түүнчлэн дөрвөн шүүгчийн сэлгэн ажиллах хүсэлтийг дараах байдлаар шийдвэрлэв.

  • Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормааг Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  • Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяаг Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд
  •  Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ө.Бахытбекийг Баян-Өлгий аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тус тус 2 жилээр;
  • Хөвсгөл аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжинг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хуульд заасан хугацааны дотор, шүүгчийн сул орон тоог нөхөгдөх хүртэл сэлгэн ажиллуулахаар тогтлоо.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
639950
0 эможи

Иргэн
2022-09-01 14:24
Хонгилын шүүгчидтэй юунд хамгаалаад байдаг юм бэ
BAT
2022-09-01 14:20
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
keyboard_arrow_up