Ерөнхийлөгч хоёр сум тавьснаас нэг удаа онолоо
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой Үндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд боллоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар нээлтийн ажиллагааг үзэж, сонирхсоны дараа Сурын талбай, Шагайн асарт зочилж, цэц мэргэнээ сорьж буй эрхий мэргэн харваачдад амжилт хүслээ.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх сурын талбайд дуут сум тавьсан бол УИХ-ын дарга Г.Занданшатар шагайн асарт цэц мэргэнээ сорьж, наадамчин олондоо баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр сум тавьснаас нэг удаа онолоо.