МҮОНТ-ийн нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоод Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээлээ

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, ардын хувьсгалын 101 жилийн ойн баярыг тохиолдуулан Монгол Улсын урлаг соёл, спорт, нийгмийн зүтгэлтнүүдэд гавьяа шагнал гардуулж байна.

Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар ЧИМЭДДАМБЫН ИЧИНХОРЛООД СОЁЛЫН ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛ ХҮРТЭЭЛЭЭ.

Тэрбээр, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизэд 30 орчим жил ажиллахдаа 1,000 гаруй нэвтрүүлэг, кинонд дуу оруулж, “Монголын мэдээ” сувгаас бэлтгэн явуулдаг “Цагийн хүрд” мэдээллийн хөтөлбөрийн 6,000 удаагийн мэдээнд хөтлөгчөөр ажилласан, дэлхийн болон Монголын сонгодог урлагийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхэд оруулж буй хүчин зүтгэл, телевиз, тайз дэлгэцийн урлагт оруулсан бодит хувь нэмэр оруулсан юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638497
1 эможи

keyboard_arrow_up