Урлаг судлалын ухааны доктор, профессор Найдангийн Ганхуягт Ардын багш цол хүртээв
Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор Найдангийн Ганхуягт Ардын багш цол хүртээв.
Тэрбээр Соёл урлагийн салбарт тасралтгүй 40 шахам жил ажиллахдаа соёл урлагийн салбарын бодлогын шинэчлэлд түүчээлэн оролцож, салбарын мэргэжилтэн бэлтгэх, сургалтын заах арга зүйг боловсронгуй болгох, салбарынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд идэвх санаачилгатай ажиллаж, 10 гаруй жүжгийн зохиол, 40 гаруй өгүүлэл, нийтлэл туурвисан, тайз дэлгэцийн олон арван бүтээл найруулан тавьж, соёл урлагийн салбарт авьяаслаг уран бүтээлчдийг бэлтгэн төрүүлж, ард түмнээ соён гэгээрүүлэх их үйлс болон соёл урлагийн салбарт оруулсан жинтэй хувь нэмрийг нь үнэлэн Соёл урлагийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Урлаг судлалын ухааны доктор, профессор юм.