Гавьяат холбоочин Дахын Готовт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын Гавьяат холбоочин Дахын Готовт Хөдөлмөрийн баатар цол хүртээв.
Тэрбээр галч, монтёроос ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж Холбооны яамны сайд хүртэл дэвшин улс эх орондоо 50 шахам жил ажиллахдаа Монгол Улсыг бүрэн холбоожуулах их бүтээн байгуулалтын ажлыг гардан зохион байгуулж, харилцаа холбооны үсрэнгүй хөгжлийг хангах суурь дэд бүтцийг бий болгоход хичээн зүтгэж, Харилцаа холбооны салбарын бодлогын баримт бичгийг боловсруулах, төгөлдөршүүлэх, салбарынхаа гадаад харилцааг хөгжүүлэхэд гаргасан санал санаачилга, Монгол Улсын дипломат алба, харилцаа холбооны салбарын хөгжилд оруулсан жинтэй хувь нэмрийг нь өндрөөр үнэлж ийнхүү Хөдөлмөрийн баатар цол хүртээв.