Ардын уран зохиолч Тангадын Галсанд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулж байна.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, Соёлын гавьяат зүтгэлтэн, Ардын уран зохиолч Тангадын Галсанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.
Тэрбээр Монгол Улсын соёл урлаг, утга зохиолын хөгжил, соёлын бүтээлч өвийг хамгаалан дэлгэрүүлэх их үйлсийн төлөө 65 жил тасралтгүй зүтгэж, яруу найраг, орчуулгын 10 гаруй бүтээл, тайз дэлгэцийн 40 гаруй баримтат болон уран сайхны кино зохиол, олон арван түүхэн болон цуврал боть туурвин ард түмнийхээ оюуны хүртээл болгосон юм.