Хөгжмийн зохиолч Б.Наранзун Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнууллаа

2022 оны 7 сарын 06

Arslan.mn

Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн үндэсний их баяр наадмыг угтан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулж байна. 

Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Хөгжмийн зохиолч, продюсер Б.Наранзун Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр шагнууллаа.

Тэрбээр урлагийн нэрт зүтгэлтэн Ж.Бадраа агсны ач, Б.Бадрууганы хүү.

Б.Наранзун МУИС-ийг ардын урлаг судлаач мэргэжлээр 1996 онд төгссөн. Монголын орчин үеийн хөгжмийн салбарт продьюсер, хөгжмийн зохиолч зэрэг олон чиглэлээр хүчин зүтгэж буй тэрбээр хамгийн сүүлд The Voice шоуны өнгөрсөн улиралд шүүгч, дасгалжуулагчаар ажилласан билээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
638486
4 эможи

keyboard_arrow_up