Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээ дэвшүүлэв

2014 оны 3 сарын 07

Монголын Улаан загалмай нийгэмлэг/МУЗН/-ийн үндэсний чуулган болж байна. Уг чуулганд оролцогчдод хандан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ  “Монголын Улаан загалмай нийгэмлэгийн үндэсний чуулганд сонгогдон ирсэн төлөөлөгчид Та бүхний амрыг айлтгая.

Монгол оронд өрнөсөн ардчилал, зах зээлийн харилцааны шилжилт, хөгжлийн жилүүдэд МУЗН нь Олон улсын улаан загалмайн хороо, холбоо,  үндэсний нийгэмлэгүүдтэй харилцаа, хамтын ажиллагааны зохистой хэлбэрийг буй болгож туслалцаа дэмжлэг авч, үйл ажиллагааны олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж, төрд нэмэлт хүч болж ажиллаж ирснийг талархан тэмдэглэж байна.

МУЗН хүн ардад эрүүл мэндийн тусламжийн мэдлэг дадлага олгох, цусны донорын хөдөлгөөнийг өрнүүлж цус цусан бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, эмзэг бүлгийн хүмүүст нийгмийн халамж үйлчилгээ үзүүлэх, байгалийн гамшигт өртөгсдөд хүмүүнлэгийн тусламж зохион байгуулах, хүүхэд залуучуудад энэрэнгүй зан чанар төлөвшүүлэх зэрэг Монгол орны нийгмийн амьдрал, хүний хөгжилд мэдэгдэхүйц хувь нэмэр оруулж ажиллаж ирсний үр дүнд өнөөдөр МУЗН нь хүмүүнлэгийн нөлөө бүхий томоохон байгууллага гэдгийг ард түмэн бүгд сайн мэддэг болсон.

Дэлхийн ардчилал хөгжсөн улс орнуудад төр, Засгийн газар нь улаан загалмай нийгэмлэгтэйгээ ойр дотно хамтран ажиллаж, хөрөнгө, санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж,  хүмүүнлэгийн аливаа асуудлыг Улаан загалмай нийгэмлэгээр гүйцэтгүүлдэг нийтлэг жишиг байдаг. Энэ ч жишгээр МУЗН ажиллаж ирсэн бөгөөд цаашид энэ харилцаагаа хадгалан улам идэвхтэйгээр хамтын ажиллагаагаа  сайжруулж, шинэ санал санаачилга, хөдөлгөөн өрнүүлэн иргэний нийгмийн байгууллагуудыг манлайлан үлгэр жишээ үзүүлэн ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай” гэжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
638
0 эможи
keyboard_arrow_up