ФОТО: Өнөөдөр “Эхийн алдар“ одонгоор шагнуулсан ЭЭЖҮҮД
2022 оны 5 сарын 26
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг угтан, Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг урамшуулах тухай хууль болон Монгол Улсын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, алдарт эхчүүдэд одон гардууллаа.
Хуульд зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг II зэргийн одонгоор шагнана гэж заасан.
Энэ жил алдарт эхийн одонгоор улсын хэмжээнд нийт 12,559 ээж, үүнээс I зэргийн одонгоор 912 ээж, II зэргийн одонгоор 11,647 ээжийг шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг гарсан юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР:
- Нийслэлийн 9 дүүргээс нийт 5,429 ээж, үүнээс I зэргийн одонгоор 349 ээж, II зэргийн одонгоор 5,080 ээж
- 21 аймгаас нийт 7,056 ээж, үүнээс I зэргийн одонгоор 560 ээж, II зэргийн одонгоор 6,496 ээж
- Гадаадад оршин суугаа нийт 74 ээж, үүнээс I зэргийн одонгоор 3 ээж, II зэргийн одонгоор 71 ээжийг тус тус шагнах юм.
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
3
2
637394
5 эможи
Зочин
2022-05-27 08:41
Монголын минь үрс маш олон болтугай.хурай хурай хурай
Зочин
2022-05-26 21:13
1-4 хүүхэд төрүүлсэн эхчүүдэд 2-р одон, 5 аас дээш хүүхэд төрүүлсэн эхчүүдэд 1-р одон өгөх нь зөв гэж бодож байна.1 хүүхэд гаргасан эх ч адилхан зовож зүдэрч үхэх сэхэхийн даваан дээр цусаа урсгаж, арьс махаа урж,ясаа янгинуулан байж заадас бүхийг салгаж хүн төрүүлж байгаа юм шүү.Хатуу баас биш хүнээс хүн гарна гээд боддоо ёстой ёоёо шүүдээ.Бүх ээжүүд батарлаг гавъяатай юм шүү бүгдийг нь л одонгоор шагнах хэрэгтэй
ARSLAN.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс