У.Хүрэлсүх: Монгол Улс органик хүнс экспортлох бүрэн боломжтой

2022 оны 4 сарын 15

Arslan.mn

Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулж буй “Хүнсний хангамж, аюулгүй байдал- Газар тариалан” үндэсний чуулган гурав өдрөө өнөөдөр /2022.04.15/ үргэлжилж байна. 

Энэхүү чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, үг хэлж байна. 

Тэрбээр "Хүнсний хангамж, аюулгүй байдал нь тогтвортой хөгжлийн хамгийн гол үзүүлэлт юм. Хүнсний асуудал улсын тусгаар тогтнолтой холбоотой. Тиймээс хүнсний салбар, Хөдөө аж ахуйн салбарыг улстөржүүлж болохгүй. Харин улс төрийг хөдөө аж ахуйжуулах ёстой. Монгол  улс тогтвортой хөгжилд хүрэхэд эх орныхоо хөрсөнд тарьж ургуулсан  шим тэжээлтэй, эрүүл аюулгүй хүнсээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, Хүнсний аюулгүй байдлаа бэхжүүлж, цаашлаад хүсний ЭКСПОРТЛОГЧ УЛС болох ёстой.

Бидний урд хөрш 1 миллиард 400 сая хүн амтай, Хойш хөрш 147 сая  хүн амтай. Бидэнд хангалттай том зах зээл байна. Монголчууд  бид азтай улс. Ийм том зах зээл рүү органик хүнс гаргах ёстой. Ингэж чадвал бид долларыг олж чадна, Хөдөө аж ахуй хөгжинө. Бидэнд ашигтай. Дэлхийн нийтээрээ хүнсний асуудалд орж байна. Энэ цаг үед манай газар тариалан хөл дээрээ босож чадвал илүү ашиг олох боломжтой. Үүнийг бид нар соргогоор харах ёстой.
Өнөөдөр  Монгол Улс зөвхөн гурил, төмс, махны хэрэгцээгээ дотоодоос хангаж байна. Харин хүнсний ногооны 40%, будаа, элсэн чихэр ургамлын тос, жимс, жимсгэнийг 100% импортоор авч байна. Энэ нь манай улсын хүнсний хангамж, аюулгүй байдал ямар эмзэг байгаагийн маш том илэрхийлэл гэж харж байна.

Монголчууд бид өдөр тутам хэрэглэдэг сонгино, сармис, байцаа, лууван,манжин, өргөст хэмх, улаан лоолийг дотооддоо 100 хувь тарьж ургуулах боломжтой  АРД ТҮМЭН. Хэрвээ бид энэ зорилтоо биелүүлж чадвал жилдээ 13 сая ам.доллар гадагшаа урсгадаг урсгалыг зогсоож, дотооддоо шингээнэ. Үүнийг дагаад ажлын байр бий болно. Монголд цагаан будаа ургуулж байгаа. Тийм учраас бид хандлагаа өөрчилж, эх орноо эрүүл хүнсээр хангах зорилтоо хэрэгжүүлэхийн төлөө хамтдаа зүтгэцгээе.

Монгол улс өргөн удам газар нутагаа түшиглэн техник технологи, инновацийг нэвтрүүлж, бүх шатандаа бүтээмжээ сайжруулж чадсанаар Газар тариалангийн салбарын хөгжлийг шинэ шатандаа хүргэж, хүнсний хэрэгцээгээ дотоодоосоо хангах боломж байна.

" хэмээн хэлсэн үгэндээ тодотголоо. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
636123
1 эможи

keyboard_arrow_up