Цагдаагийн ганц эмэгтэй хурандаа Д.Долгорсүрэн “Цэргийн гавъяаны улаан туг“ одонгоор энгэрээ мялаав

2022 оны 3 сарын 08

Arslan.mn

Олон улсын эмэгтэйчүүдийн өдрийг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гарган, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан хүмүүсийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Энэ үеэр Цагдаагийн ерөнхий газрын Соён гэгээрүүлэх, албаны сургалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Дарамсүрэнгийн Долгорсүрэн "Цэргийн гавъяаны улаан тугийн одон"-гоор  энгэрээ мялаав.

Тэрбээр  цэрэг, цагдаагийн байгууллагад сүүлийн 20 гаруй жилийн турш дэслэгчээс эхлээд хурандаа хүртлээ ажиллаж яваа цөөн эмэгтэйчүүдийн төлөөлөл бөгөөд яг одоо ажиллаж байгаа ганц эмэгтэй хурандаа юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
7
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
4
635131
16 эможи

Зочин
2023-08-31 08:11
Өрөөндөө баваа шавааны хэрэгт холбогдоод тэтгэвэртэй гарсан гэсэн шүү
Tsogtbaatar
2022-03-09 09:05
Ангийн найздаа баяр хүргэе. Мундаг шүү
Зочин
2022-03-08 23:06
Баяр хүргии
keyboard_arrow_up