Жүжигчин Г.Ундармаа Соёлын гавьяат зүтгэлтэн боллоо
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан салбартаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гарган эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж буй эрхмүүдэд өнөөдөр Ерөнхийлөгч төрийн одон медаль хүртээж байна.
Тухайлбал, өнөөдөр профессор, найруулагч,жүжигчин Г.Ундармаад Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн цол олголоо.
Жүжигчин Г.Ундармаа нь Монголын хошин урлаг, кино урлагийн салбарт түүчээлж яваа уран бүтээлч бөгөөд хүмүүнлэгийн үйлстэн, шилдэг продюсер билээ.
Тэрбээр 1997 онд хошин урлагт хөл тавьсан бөгөөд 2000 - 2013 онд "Шинэ үе" продакшнд жүжигчнээр ажиллаж байв.
2013 оноос хойш “Single ladies 1, 2, 3, 4”, “Тютю”, “Амьдралоги”, "Улаан Цэцэг" зэрэг бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдийн хүртээл болгожээ.