Жүжигчин Н.Баярмаа Алтан гадас одон хүртлээ

админ
2021 оны 11 сарын 24

Arslan.mn

Тулгар төр байгуулагдсаны 2230, Их Монгол Улсын 815, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага Улсын драмын эрдмийн театрын түүхт 90 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Н.Баярмаад өнөөдөр Ерөнхийлөгчийн зарлигаар "Алтан гадас" одон гардууллаа. 

Жүжигчин Н.Баярмаа 2004-2008 онд СУИС-ийг С.Сугарын удирдлагад жүжигчний мэргэжлээр төгссөн бөгөөд 2008-2011 онд SBN телевизэд орчуулгын киноны дуу оруулагч, 2012 онд УДЭТ-ын дэргэдэх театр студид элсэн орж, 2014 оноос одоог хүртэл тус театрын жүжигчнээр ажиллаж байна.

Тэрээр 2017 онд Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2018 онд “Гэгээн Муза XIV” наадмаас Шилдэг залуу уран бүтээлч шагналуудыг тус тус хүртсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632968
0 эможи

Шагнал
2021-11-25 10:05
Дээрхи хүмүүс уйдсан цагаа барж ядсан хүмүүст л мундаг хэрэгтэй харин ядарсан зүдэрсэн хоногийн хоолоо яах билээ гэж байгаа хүмүүс танихгүй шүү дээ. Өөрийнхөө ажлыг хийж илүү мөнгө олсон хүмүүс шүү. Тэхээр Хөдөлмөрийн баатар болон МУ-ын гавяат бол сонин л байна. Урлагыханаас илүү ажиллаж хөдөлмөрлөж байгаа хүн танихгүй хүмүүсээ арай илүү тодоруулж баймаар байна.
Зангараа
2021-11-25 07:47
Баярмаа мундаг ш дээ сайн жүжигчин. Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар цол олгох бол түүнд цаг хугацааны л асуудал болсон.
Зочин
2021-11-24 21:45
Энэ бүсгүйд баяр хүргэе . Харин энэкманай жлсын ерөнхийлөг гээч нөхөр нээх худлаа инээсэн дүр эсгэсэн архичин сда шиг харагдаад байдаг юм. Ядаж байхад ямарч мэдлэг байхгүй. Солонгосоос эгч нь мөнгө явуулж амьдралаа залгуулж 2 тэрбумын хадгаламжтай болсон гээд байсан уу?
зочин
2021-11-24 17:09
Хүний амь насны төлөө цаг наргүй ажиллаж байгаа эмч эмнэлгийн ажилчдаа түлхүү шагнавал зүгээр юм уу хэт туйлшрах хэрэггүй баймаар.
keyboard_arrow_up