“Богд Зонхова”-гийн барилгын ажлыг зогсоох чиглэлийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өгчээ

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

Улсын төсвийн 32 тэрбум төгрөгөөр нийслэлд байрлах Тасганы овоон дээр баригдаж “Богд Зонхова” цогцолбор сүүлийн хэд хоног нийгмийн сүлжээнд ихээхэн шүүмжлэл дагуулаад буй.  

Улмаар Соёлын Сайд нь өчигдөр өглөө яаран сандран мэдэгдэл гэгчийг цахим хуудастаа нийтлэн, УИХ, Засгийн Газрын шийдэх ёстой асуудлыг дур мэдэн шийдсэн мэт тайлбарласан байв.

Тэгвэл энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газар 2022 оны улсын төсвийг УИХ-д өргөн барихдаа энэхүү цогцолборын санхүүжилтыг Соёлын сайдын багцад оруулж ирсэн. Иргэдийн зүгээс маш их шүүмжлэл ирж буйтай холбоотойгоор Ерөнхийлөгч нэр бүхий хүмүүсийг дуудаж чиглэл өгсөн. Үүний дагуу Засгийн газар “Богд Зонхова” цогцолборт төсөвлөгдсөн хөрөнгийг царцааж, эрүүл мэндийн салбарт зориулах шийдвэрийг ойрын үед гаргахаар болжээ. " гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
3
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
1
632899
4 эможи

х
2021-11-23 11:28
хэл ам дарагтал чимээгүй эсвэл тэр мөнгиин буцаааж төлүүл малуудааа
Худлаа нэр хөөгөөд л байх шиг
2021-11-23 11:16
Харалган муухай хүмүүс
Зочин
2021-11-23 09:55
Одоо наадуул чинь ямар ч хамаагүй аргаар хөшөөгөө барьж дуусгаад өөрт оногдог мөнгөө олж авах гээд янз бүрийн арга сийлэх байх даа. Ер нь цаашид Их хурлын гишүүдийг маш сайн шүүлтүүрээр сонгож баймаар юм байна. Тэгэхгүй бол чононд хонь хадгалуулсан юм шиг л болох нь. Сэрэмжтэй байцгаая.
Зочин
2021-11-23 09:26
Хамар доор чинь хулгайч нар нам харгалзахгүй сүлбэлдчихсэн идэж шамшигдуулах гээд хэл амаа долооцгоож байгааг өглөө бүхэн санаж сэрж байгтун
z
2021-11-23 09:09
Minii nutgiin gazraas burkhan guisan ch buu ug gdegiig martaj khmag gazar shoroogoo ukhaj sendiilj zarj us urgamalgui bolj bj ...myangan burkhan bariad odoo yamarch hereggui sh dee...nirgesen khoino ni khashigarav bolj bna...gazar nutgaaraa toglood nuglee naminchilj burkhan bosgokh geed chichreed bgaa yumuu..buu gorid myangan burkhan bosgood ch ta nariin uiliig khaakhgui...uiliin uree uursduu l edel... tatvar tulugchdiin munguur nuglee darakh geed ichdeggui yumaa...idej uusan nuglee naminchilakh gej bgaa bol uursduu gargaad burkhanaa bosgo...busdiin munguur buyan uilddeggui yumaa maluudaa...
Зочин
2021-11-23 08:57
2032 оны төсвийг бүх ард түмнээрээ хянах хэрэгтэй.
Zochin
2021-11-23 08:55
Өмнө нь мэдээд хориг тавих нь яасан юм бэ? Өмнөх Ерөнхийлөгч хориг тавихаар эсэргүүцээд хүлээж авдаггүй байсан.
keyboard_arrow_up