У.Хүрэлсүх: Хууль, шүүхийн албан хаагчдын ёс зүйд анхаарах цаг болсон

2021 оны 10 сарын 15

Arslan.mn

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Шүүх эрх мэдэл, хууль сахиулах алба хаагчдын үндэсний чуулган Төрийн ордонд болж байна.

Чуулганаар дээрх байгууллагуудын бие даасан, хараат бус байдалд тулгамдаж буй бэрхшээл, асуудлыг судалж, шүүхэд итгэх иргэдийн итгэлийг сэргээхийн төлөө шударга, хараат бус шүүх, прокурорын шинэчлэлийг хэрэгжүүлэх шийдэл, арга хэмжээг тодорхойлох юм.

Чуулганы нээж Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэхдээ, Ерөнхийлөгчийн тухай хуульд хууль тогтоох, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг байгууллагыг дэмжих тухай заасан байдгыг дурдаад, энэ хүрээнд тус чуулганыг санаачлан зохион байгуулж буйг тэмдэглэв. Тэрбээр, “Монголчууд хууль цааз, хүний эрхийн эрмэлзлэл, тэгш эрхийн зарчмаа алдаж байгаагүй ард түмэн. Энэ үнэт зүйлийнхээ төлөө ямагт тэмцэж, хамгаалж ирсэн билээ. Шударга ёс бэхжиснээр, амар тайван, аз жаргалтай амьдрах жамтай. Тиймээс шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын алдаа оноог хэлэлцэж, бодлого тодорхойлох зорилгоор энэхүү чуулганд та бүхэн хүрэлцэн ирээд байна. Хүний эрх, шударга ёс, хуулийг эрхэмлэх нэрийн дор чуулганыг зохион байгуулж байгаа юм. Энэ талаар ний нуугүй ярилцах ёстой. Хүний хувь заяаг дэнсэлдэг хуульчид хуулиа зөрчиж байгаа нь иргэдийн бухимдлыг төрүүлж, хариуцлага тооцохыг шаардаж байна. Шударга ёсыг тогтоох үүрэгтэй хууль сахиулагчид хуулиа эрхэмлэн дээдлэх ёстой. Энэ хүрээнд хууль дээдлэх, хуульчийн ёс зүйг эрхэмлэн баримтлах шаардлагатай. Шударга ёс нь үр дүнгээр хэмжигддэг, үнэт зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хүн биш хууль засаглана гэдэг Үндсэн хууль, бусад хуульд захирагдан гажуудал гаргахгүй, төрийн хуулийг яс чандлан сахихыг хэлж байгаа юм” хэмээн тэмдэглэсэн юм.

Мөн тэрээр, шүүх эрх мэдэл, хууль сахиулах салбарын материаллаг бааз, ажиллах орчин зэрэг шийдвэрлэх ёстой олон зүйлд анхаарч хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631870
0 эможи

new
2021-10-24 13:44
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up